Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

04-26-1.jpg

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болно. Тус сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд болон сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 05 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах олон улсын сургалт, дадлага сургууль *Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа* сэдвээр явагдах юм.

Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлаг, олон улсын байгууллагуудаас нийт 200 гаруй хүн оролцоно.

Говийн чоно” олон улсын сургалт, дадлага  нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top