Танхимын сургалтад 440 гаруй албан хаагч хамрагдлаа

GJ1A4700.jpg

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль  2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болно.

Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах бөгөөд бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсгээс дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд хүрээнд Өмнөговь аймгийн “Онцгой комисс”, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллагын  албан хаагчдад “Гамшгийн менежмент”, “Газар хөдлөлтийн аюулгүй байдал”, “Гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан явуулсан бөгөөд 440 гаруй албан хаагчид хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top