Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгтэй боллоо

18121103_1885854295020842_8920816175519767225_o.jpg

Аймгийн Онцгой байдлын газраас Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-уул, Сонгино, Нөмрөг зэрэг сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагч, ард иргэдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр сумын Засаг даргын захирамжаар дээрх сумдын “Ерөнхий зориулалтын мэргэжил”-ийн ангийг түшиглэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг” байгуулж гал унтраах багаж зэвсэглэмжийг ашиглах болон гал түймэр унтраах дадлага сургуулийг хийлгэсэн юм.

Сургалт, дадлагад нийт 792 ажилтан, албан хаагч, ард иргэд хамрагдлаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top