Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас/с 6-11 метр. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар 14-16 м/с, зарим үед түр зуур 20-22 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх, аврах ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны 12:41 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогсоосон. Дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017.04.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.29-ний өдрийн байдлаар Сант сумаас Гушаат сумын орчим /дээд бирваз/ хүртэл, усаар 60 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн оршин суугч иргэн Ө /9 настай, эрэгтэй/ 2017.04.29-ний өдрийн 20 цагийн үед гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 04.30-ны өдрийн 00:45 цагаас зохион байгуулж байна.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Мөн аймгийн Алтанширээ сумын Зараа багийн “Чулуунхороо” гэдэг газар малчин Ч-гийн 2 үхэр, Мөн багийн “Цагаантолгой” гэдэг газар малчин У-гийн 2 үхэр 2017.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 04.25-ны өдрийн 17-65, 17-66 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Хужирт” гэдэг газар малчин Г-гийн 8 хонинд 2017.04.18-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.21-ний өдрийн 17-844 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Чингэстэйн хойд Заваг” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2017.04.23-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.25-ны өдрийн 17-78 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын “Нүхтийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 55 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.29-ний өдрийн 12:40 цагт түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 59 албан хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 95 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.29-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар-Бэрх“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 69 хүн, нийт 91 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн нутаг “Адаг дулааны гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 47 хүн, нийт 59 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.30-ны өдрийн 00:20 цагт цурманд оруулан 06:00 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
5.Объектын гал түймэр:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 4 дүгээр хороонд иргэн Б-гийн 64-49 УБХ улсын дугаартай Истана загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 3 дугаар хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 11:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Тээврийн товчооны хэсэгт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 13:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 17:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 14:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн Овоот хорооллын баруун талын хогийн толгой гэх уулан дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 11:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Харгант” гэдэг газар айлын өвсний хашаа, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.29-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР