ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.04.22-04.28/

Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:
2014 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд нийт нутгаар үргэлжлэн орсон цасан болон шороон шуурганы улмаас Булган аймгийн Баян-Агт, Завхан аймгийн Завханмандал сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Увс аймгийн Улаангом сум, Давст, Сагил, Бөхмөрөн, Ховд аймгийн Дарви сум, Говь-Алтай аймгийн Дарви сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилгын дээвэр хуурсан, цахилгаан дамжуулах агаарын шугам тасарсан, тулгуур багана хугарсан, гэр нурсан, хашаа нурсан зэрэг хохирол учирч дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалав.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Төгрөг, Уянга сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2, 3 дугаар баг, Увс аймгийн Сагил суманд гарсан “Галзуу” өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Баянлиг сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Хэнтий аймгийн Мөрөн суманд гарсан “Галзуу” өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ховд аймгийн Үенч сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Нийслэлийн Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай нийт 30 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 13 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангав.
2014 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд:
Ховд аймгийн Үенч суманд 1 хүүхэд сураггүй болсон дуудлагаар ажиллаж цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Дархан-Уул аймгийн Дархан суманд 1 цогцос олдсоныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 49 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Хээрийн түймрийн талаар:
Дорнод аймгийн Матад сум, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг тус тус өдөрт нь бүрэн унтраасан.

scroll to top