Гал түймрийн 2014 оны 4 дүгээр сарын нөхцөл байдлын мэдээ

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

        2014 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1568 удаа гарч, 4,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 32 хүн нас барж, 18 хүн түлэгдэж гэмтэн 61 толгой мал хорогдож, 808 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 334 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 17,5 хувь, гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 5,9 хувиар тус тус буурсан байна.

Нийслэл хотод нийт 1103 удаагийн гал түймэр гарч, 1,9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 465 удаагийн гал түймэр гарч, 2,7 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

      Ой, хээрийн түймэр 14 аймгийн 52 сумын нутагт 72 удаа гарч урьдчилсан байдлаар 1562 га ой, 1,2 сая га хээрийн талбай, 18 айлын гэр, 10 байшин, 24 өвөлжөө, 7 автомашин, 7437 толгой мал түймэрт өртөн шатаж, байгаль экологид 58,0 сая төгрөгийн, эд материалын 30,6 сая төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 31,3 сая төгрөгийн зардал гараад байна.

Түймрийг унтраахад ОБА-наас 652 албан хаагч, 74 автомашин, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас 213 албан хаагч, орон нутгаас 2229 хүн, 482 автомашин, 84 мотоцикл, нийт 3094 хүн, 580 автомашин ажилласан байна.   

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

2014 он гарсаар 7896 байгууллага, аж ахуйн нэгж, 96551 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7896 зөрчил дутагдал илрүүлэн, 16311 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2601 заавал биелүүлэх албан шаардлага, 1821 мэдэгдэл, 244 танилцуулга бичиж, гал түймэр гарч болзошгүй 92 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 45,5 сая төгрөгөөр торгож, 322 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт 698, дадлага 516 удаа зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 1724 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 13,1 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн танилцуулга 18,4 хувь,  галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан сургалт 17,9 хувь, дадлага 3,8 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 31,9 хувь тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 25,8 хувь, объектын тоо 6,4 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 24,3 хувь,  зөрчлийг арилгуулсан байдал 39,6 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 17,3 хувь, заавал биелүүлэх албан шаардлага 2,9 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 47,4 хувиар тус тус буурсан байна.

2014 оны эхний 4 сард гарсан объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

       Ил задгай гал, асгасан үнс нурмаас 619 гал буюу 39,5 хувь, Пийшин, зуух, яндангийн цонолтоос 322 гал буюу 20,5 хувь, Цахилгаан ашиглалтын буруугаас 235 гал буюу 14,9 хувь, Шалтгаан тогтоогдоогүй 93 гал буюу 5,9 хувь, Цахилгаанаас угсралтын буруугаас 48 гал буюу 3,0 хувь, Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 47 гал буюу 2,9 хувь, Бусад шалтгаанаас 46 гал буюу 2,9 хувь, Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 45 гал буюу 2,8 хувь, Цахилгааны техникийн гэмтлээс 32 гал буюу 2,0 хувь, Гагнуур, паялник, бамбараас 19 гал буюу 1,2 хувь, Машины яндангийн болон цахилгааны очноос 18 гал буюу 1,1 хувь, Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 17 гал буюу 1,0 хувь, Санаатай үйлдлээр 12 гал буюу 0,7 хувь, Технологийн горим зөрчснөөс 6 гал буюу 0,4 хувь, Архидан согтуурснаас 3 гал буюу 0,2 хувь, Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 3 гал буюу 0,2 хувь, Тэсрэлт, дэлбэрэлт, аваар ослоос 2 гал буюу 0,12 хувь, Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0,06 хувь тус тус эзэлж байна.

2014 он гарсаар Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн нийт 170 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 205 удаа орж ажиллав.

Гурав. Гал түймэр унтраасан талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги он гарсаар гал түймрийн 1523 дуудлага хүлээн авсанаас 1050 удаагийн гал түймэр дээр гал унтраах байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 1005 удаа,  2 тасгийн  хүчээр 37 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 8 удаа, үүнээс 775 гал түймрийг 30 минутанд, 181  гал түймрийг 30-60 минутанд, 94 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 2547,2 тн ус, 1197 л хөөс үүсгэгч,  29559,4 литр шатахуун зарцуулжээ.

         Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 45, Салааны тархалтын сургууль 688, өдөр тутмын дасгал сургууль 5775, мэргэжлийн чиглэлээр 1616, албаны чиглэлээр 962 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 110439 хүн хамрагдаж 505 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 495 шуурхай картад баяжилт хийн тодотгож бие бялдрын шалгуур үзүүлэлтээр авсан шүүлэгт давхардсан тоогоор онц 1254 , сайн 1471, дунд 882, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 1725, сайн 2788,  дунд 1953, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1725, сайн 2788, дунд 1953, гал түймэр унтраах дүрмээр онц 1841, сайн 2673, дунд 1991 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

 

 

 

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

scroll to top