Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн билээ.
Тэгвэл Гамшиг судлалын магистрын гурав дахь төгсөгчид энэ сарын 05-ны өдөр дипломаа гардан авлаа.
Энэ удаа 27 албан хаагч магистрын зэргээ амжилттай хамгаалсан байна.
Нийт магиструуддаа Онцгой байдлын албаны удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.