Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Тус иж бүрэн сургуульд дүүргийн төр захиргааны байгууллагын болон хувийн хэвшлийн 85 аж ахуй нэгж байгууллагын 1352 албан хаагч хамрагдаж байна.
Дүүргийн удирдлагын түвшинд өгөгдсөн цагийн байдлуудад хариу арга хэмжээ авах штабын дадлага сургууль өнөөдөр явагдсан бол маргааш газар хөдлөлт, үеэр ус, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт гэсэн цагийн байдлуудад мэргэжлийн анги, албадын дадлага сургууль үргэлжлэх юм.
Дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, томоохон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.