Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA)-аас 2017 оны Магистрын хөтөлбөр зарлагдаж байна.
Доорхи шаардлагыг хангасан албан хаагчид материалаа Гадаад хамтын ажиллагааны хэлтэст 2017 оны 05-р сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
- Өргөдөл гаргагч нь инженерчлэлийн эсвэл аливаа нэгэн шинжлэх ухааны бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй бөгөөд гамшгийн удирдлагын чиглэлээр туршлагатай мөн түүнчлэн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
- Өргөдөл гаргагч нь магистрын судалгааны болон инженерчлэлийн тэнхимийн зүгээс тавигдах боловсролын шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Магистрын судалгааны хугацаа:
- 2 жил
Бүрдүүлэх материал:
- Тайландын Вант Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TIСA)-ийн 2017 оны Магистрын хөтөлбөрийн маягт (http://tica.thaigov.net/main/en/relation/75500-TIPP-Application-form.html).
- Дипломны хуулбар (дүнгийн хавсралттай)
- Англи хэлний түвшин тодорхойлсон TOEFL/IELTS оноо
- Элсэгчийн тодорхойлолт (Сурч байсан Их сургуулийн 2 багшаас)
- Зорилгоо тодорхойлсон өргөдөл (1 хуудас). Тус өргөдөлд суралцахаар сонирхож буй салбар болон түвшинг тодотгож өгөх.
- Пасспортын хуулбар
- Товч намтар – 1 хуудас, ойрын үед авхуулсан зургын хамт
- Сүүлийн 6 сард хийлгэсэн эмнэлгийн үзлэгийн дүн
Холбогдох мэдээлийг
ГХАХ-ийн мэргэжилтэн (Т.Зориг)-оос авна уу
99824466, 263567
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР