Гал сөнөөгчдөд үлээгч аппарат хандивлав

18491456_1862772093977904_4930691407990452766_o.jpg

Тал хээрийн гал түймрийн эрсдэл бүхий бүс нутгийн хувьд аврагч, гал сөнөөгчдийн гал унтраах хүн нэг бүрийн багаж, хэрэгсэл дутагдалтай байдаг. Тэгвэл Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ой шугуйн болон тал нутгийн галаас сэргийлэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, албан хаагчдыг сургаж дадлагажуулах, харилцан туршлага солилцож хамтран ажилладаг.

Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах зорилгоор Шилийн гол аймгийн Ой шугуйн болон тал нутгийн галаас сэргийлэх албанаас үлээгч аппарат хандивлалаа.

Герман улсад үйлдвэрлэсэн орчин үеийн өндөр хүчин чадалтай, аврагчид ашиглахад хялбар энэхүү үлээгч аппарат нь товчлуур дарж асдаг бөгөөд үлээгчийн тохиргоо нь автоматаар болон механикаар тохируулдаг онцлогтой. Нэг бүрийн үнэ 1,8 сая, нийт 36 сая төгрөгийн өртөгтэй юм.
Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгчид үлээгч аппаратыг тал, хээрийн түймэрт ашиглахаас гадна дадлага, сургуулилт хийн бэлэн байдлаа ханган ажиллаж байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top