Зүүн салаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

05-18-NOBG.jpg

Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр НОБГ-т 11.40 цагт ирснээр дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж оройн 17:00 цагт цурманд оруулжээ.

Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

scroll to top