Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ойн өдөр тохиолоо

9X1A4942.MOV_snapshot_00.00_2017.05.22_14.21.32.jpg

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болсон юм. Түүний 110 жилийн ойтой давхцан Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ангийн  хамт олон С.Равдангийн үйл хэргийг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх олон ажлыг санаачлан нэрэмжит танхимыг нь тохижуулаад байна.

Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хуряын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны 5 дугаар сар хүртэл ажиллажээ.

С.Равданд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командпан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3 дугаар сарын 9-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээжээ.

Тэрээр Монгол Улсын анхны 11 генералын нэг юм.

С.Равдан нь 1932 онд баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослогыг дарах тулалдаан, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чѳлѳѳлөх дайнд оролцсон ахмад дайчин, ахмад улс тѳрийн ажилтан юм.

Хурандаа генерал С.Равдангийн эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хѳдѳлмѳрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, Алтан гадас одон болон бусад ойн медалиудаар шагнасны гадна ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, медалиуд, БНАСАУ-ын Улсын тугийн 1 дүгээр зэргийн одонгоор шагнагдаж байжээ.

scroll to top