Тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцлаа

159A1449-1024x682.jpg

   Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн марш тактикийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцаж,  сорилт шалгалтыг авсан байна.

Мөн  ажлын хэсэг тамирчдын гарааны өмнөх ажиллагаа, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, төрөл бүрийн норматив боловсруулах, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, буудлагын талбай дахь ажиллагааны гүйцэтгэлтэй танилцаж, заавар зөвлөмж өглөө.

 Онцгой байдлын албыг төлөөлөн оролцох баг тамирчид сар гаруй өмнөөс Багануур дүүрэгт бэлтгэл сургуулилт хийж байгаа юм. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийнонцлаварга  шалгаруулах тэмцээн 2017 оны 06 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд  болно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

scroll to top