Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн нутгаар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи 6-11 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар 15-17 м/с, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө   20-25 градус, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав,  Дорнод-Монголын тал нутгаар  шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан  сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн “Хөх чулуутын Шавартын-Эх” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.08-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрахаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 45 хүн, 4 автомашин, 7 мотоциклтой ажиллаж, 05.21-ний өдрийн 07:13 цагт цурманд оруулсан. 05.24-ний өдрийн байдлаар хошууч Г.Галбадрахаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 16:10 цагт бүрэн унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.24-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.24-ний өдрийн 12:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.24-ний өдрийн 19:53 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 5 дугаар гудамжинд иргэн А-гийн эзэмшлийн 40-60 ОРА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.24-ний өдрийн 11:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан” дэлгүүрийн баруун талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.24-ний өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.24-ний өдрийн 22:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top