Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, говийн бүсийн нутаг, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед секундэд 14-16 м/с хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с, 31-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 29-нөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр багийн иргэн Э /50 настай, эмэгтэй/ 2017.05.27-ны өдрийн 17:00 цагт ажлаасаа гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 00:46 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын дарга Л.Адилбишээр ахлуулсан орон нутгийн 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Хөшөөтийн булаг” гэдэг газар, Орхон голын эргийн шаварт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг 2017.05.27-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.10.23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж яваад усанд осолдсон иргэн М-ийн /38 настай, эрэгтэй/ цогцсыг гаргаж, Цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.26-нб өдрийн 21:25  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын Октябр багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.26-ны өдрийн 20:43 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Мандал  сумын Хэрх багийн Дэнжийн 1 дүгээр гудамжинд иргэн А-гийн эзэмшлийн “Аривжах” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.26-ны өдрийн 17:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршлын гүүрний автозамын зорчих хэсэгт 2 машин мөргөлдөж хүмүүс гэмтсэн гэсэн дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 05:22 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 27-59 УНБ улсын дугаартай “Бенз” загварын автомашин, 65-32 УНП улсын дугаартай “Старикс” загварын машинтай мөргөлдөж иргэн Ө /35 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, С /20 настай, эрэгтэй/ нар  хүнд гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top