Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.
Онцгой байдлын албаны албан хаагчид маань даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа билээ.
Онцгой байдлын албаны албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 эхлэн тасралтгүй оролцож эхэлсэн. Эдүгээ нийт 240 гаруй албан хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд 5-р сарын 29-нийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр (International Day of United Nations Peacekeepers) гэж зарласан юм байна.
Гэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа 65 жилийн түүхтэй аж. Анх 1948 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цэргийн ажиглагчдаа Ойрхи Дорнод руу илгээсэн. Тэд Израиль болон хөрш Арабын орнуудыг эвлэрүүлж, энхийг сахиулсан түүхтэй аж. Харин зэр зэвсэг агссан анхны цэргийн ажиллагааг НҮБ 1956 онд Суэцийн хямралтай холбоотой явуулжээ.
1948 оноос хойш дэлхийн бараг өнцөг булан бүрд 67 энхийг сахиулах ажиллагаа явуулсан бөгөөд бараг 3100 цэнхэр дуулгатан амиа алдсан байна.
2012 онд л гэхэд Ардчилсан Конго, Либери, Судан зэрэг улсад 103 энхийг сахиулагч амь үрэгдсэн байна. Өнөөдөр 113 мянга гаруй энхийг сахиулагч, энгийн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд энхийг сахи улах ажиллагаанд оролцож байна. Эдгээрээс хамгийн олон нь Суданд 25000, Ардчилсан Конго улсад 20000 цэнхэр дуулгатан энхийн манаанд зогсч байна.
2017 онд Онцгой байдлын албаны 29 албан хаагч БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны нийт цэнхэр дуулгатнууддаа баярын мэнд хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.