ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаан болж байна

DSC_4886.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах журам”, “Шуурхай бүлгийн ажиллах журам”-ын төслийг хэлэлцүүлж байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, стратеги, зохион байгуулалтын шинэчилсэн бүтцээр ажиллаж байгаатай холбогдуулан энэ онд албаны хэмжээнд 20 гаруй дүрэм, журам, төлөвлөгөө, удирдамжийг шинээр болон шинэчлэн боловсруулах юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар  “Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэрэг”-ийн ангилал, “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд хорт хий утаанаас хамгаалах талааар дагаж мөрдөх дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна.

Түүнчлэн “ЭНХИЙН ҮЙЛСТЭН” үндэсний шагнал олгох журам”-ын төслийн танилцуулгыг хэлэлцүүлнэ. Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилласан, баатарлаг үйлс бүтээсэн албан хаагчид олгохоор энэхүү шагналыг санаачилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top