Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн зарим сумдын нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 06 дугаар сарын 01-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 31-06.01-ны өдөр зарим газраар, 02-ны өдөр говийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө халах боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Ярантын боомт”  гэдэг газар, Булган голд /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ иргэн О /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад усанд осолдсон тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн  20:55  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 6 албан хаагч, нийт 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагаа зохион байгуулж байна.

Усанд саатсан: Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн “Сүүл толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т/ Орхон голын бирваазын гармаар 32-31 УНК  улсын дугаартай “Хайландер”, 29-68 УНЗ улсын дугаартай “Клугер” загварын автомашинууд голын дунд хэсэгт суусан тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 19:54 цагт голд суусан 2 автомашинийг татан гаргаж, 12 зорчигчийг аюулгүй газар хүргэсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны, 9 давхарын дээвэр дээрээс хүн унах гээд  байна гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 07:21 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн С /24 настай, эрэгтэй/ тус байрны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдаж байхад нь буулгаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Хан хэнтийн дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 33 хүн, 2 автомашинтай бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хар горхи, Тосонгийн ам /Цагааннуур сумаас зүүн зүгт 40 км, Түшиг сумаас зүүн зүгт 70 км, Сүхбаатар сумаас баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан гэх дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Цагааннуур сумын 17 иргэн, Түшиг сумаас 18 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20:30 цагт цурманд оруулсан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 51 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн багийн “Усан хужир голын-Улаан хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар гуя” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.29.-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 00:20 цагт цурманд оруулсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 31 хүн, нийт 43 хүн, 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Мөн сумын Хантай багийн “Баянголын Хуурайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 5 хүн, нийт 17 хүн, 2 автомашинтай ажиллаж 05.28-ны өдрийн 09.30 цагт цурманд оруулж, 2017.05.29-ний өдрийн 15:30 цагт бүрэн унтрааж, тус газрын байгаль хамгаалагчид;

Мөн сумын Хантай багийн “Хангинахын шугуй” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч орон нутгийн 14 хүн, 2 автомашинтай ажиллаж 05.28-ны өдрийн 10:58 цагт цурманд оруулж, 05.29-ний өдрийн 11:50 цагт бүрэн унтрааж, тус сумын байгаль хамгаалагчид тус тус хүлээлгэн өгсөн

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Дөл зуслангийн Билгүүний Ам, “Хадат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 16:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 14 албан хаагч, ЦЕГ–ын Эргүүл хамгаалалтын газрын 30 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18:44 цагт цурманд оруулан, 19:45 цагт бүрэн унтрааж ой хамгаалагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт 1 га орчим талбай өртсөн/.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд эзэн нь тодорхойгүй гэр, хашаа, өнжмөл өвс шатаж шатаж  байна гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хайлааст багийн 2 дугаар гудамжинд иргэн Ц-гийн машин шатаж байна гэсэн дуудлагыг  2017.05.29-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Төв аймгийн Зуунмод сумын  Дэнж багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 12:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантийн 2 дугаар гудамжинд хашаа, амбаарын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.29-ны өдрийн 15:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 43 дугаар ангийн 7 албан хаагч 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж  багийн  1 дүггээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 16:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар  баг 15 дугаар байрны 2 дугаар орцны хогийн пункер шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Гахай тахианы хонхорын задгайд иргэн Э-гийн хөрөө рам шатаж байна  гэсэн дуудлагыг  2017.05.30-ний өдрийн 04:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваанд 58-20 УНӨ улсын дугаартай “Хово” загварын хүнд даацын ачааны автомашин уначихлаа  гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 17:03 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч А /35 настай, эрэгтэй/ хүнд гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлж;

Мөн дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойрог замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 22:30 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр хүрэлцэн очиход 8 машин хоорондоо мөргөлдөж хүнд, хөнгөн гэмтсэн 31 иргэнд анхны тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top