Ажил мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа

18700418_770439116450180_1636876828504003974_o-1.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын мэдлэгийн ур чадвар, түвшин, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн таван салааны 20 гаруй албан хаагч хамрагдав. 

Тэмцээнд салаан захирагч, жолооч, дуудлага хүлээн авагч нар оролцон  жагсаалын үзлэг, 400×100 метрийн буухиа гүйлт, хуулийн мэдлэг, автомашины гэмтэл олох шалгалт, англи, монголоор бичсэн өгүүлбэрийг орчуулан холбооны станцаар орчуулсан мэдээллээ дамжуулах, тогтоосон байршлаас тэмдэгт олох, гал унтраах тархалтыг салаагаар хийж гүйцэтгэх зэрэг даалгавруудыг хийж гүйцэтгэсэн.

Тэмцээний нийлбэр дүнгээр бусдыгаа хошуучлан Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн дэслэгч Б.Ганхуяг захирагчтай 2 дугаар тасаг 1 дүгээр байр, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дэслэгч  А.Наранмандах захирагчтай 2 дугаар тасаг 2 дугаар байр, тус ангийн дэслэгч Н.Төгсбаяр захирагчтай 4 дүгээр тасаг 3 дугаар байрыг тус тус эзлэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа гэж Дарханул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top