Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” булангаараа НОБГ-ын харьяа СХД-ийн ОБХ-ийн гал унтраах аврах 26-р ангийн аврагч гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ш.Баярцогтыг та бүхэнтэйгээ уулзуулж байна.
Улс орон шинэ нийгэмд шилжээд шилжээд байсан байсан 90-ээд ээд оны үед үед тэрбээр энэхүү албандаа оржээ. Оросын хоёр машинтай өдөр, шөнөгүй дуудлагад явж олон айл, олон хүний амийг аварчээ. Бид тангараг өргөсөн албан хаагчид. Эх орон дуудсан газар бүр бид байх ёстой гэж тэр нүд нь гялалзан ярих. Хорин жилийн өмнө хоёрхон машинтай байсан анги нь одоо их өөрчлөгджээ.
-Хорь гаруй жил энэ албанд зүтгэжээ. Анх ажилд орж байсан үеэ дурсахгүй юү?
-1994 онд 19 настай анх гал унтраах ангид ажилд орсноос хойш 20 жил энэ албандаа зүтгэж байна. Тухайн үед зах зээлийн нийгэмд дөнгөж шилжсэн хүнд үе байсан. Бид АЦ40, ТЦ6 гэсэн Оросын хоёрхон машинтай ажлаа гүйцэтгэж байлаа. Одоо бол маш их өөрчлөгдсөн. Машин техник сайжирсан.
НОБГ-аас Японы тусламжаар оруулж ирсэн таван машинтайгаар бид одоо ажил үүргээ гүйцэтгэж байна. Манай анги түүхт 55 жилийн ойтойгоо золгоод байна.
Анх энэ ажилд ороход минь аав ээж маань “Албандаа нэр төртэй сайн зүтгэж яваарай” гэж захисан. Тэр үгийг нь дагаад одоо хүртэл ажиллаад л байж байна. Томоохон гал түймрийг унтрааж, хүний амь, эд хөрөнгийг аварч хамгаалчихаад, дараа нь бүгдээрээ бахархаад ярих сайхан шүү.
-Нэг үеэ бодвол одоо ахуйн гал түймрийг унтраах нэлээд эрсдэл ихтэй болсон юм биш үү. Яагаад гэвэл иргэд маань газ гэх мэтийн тэсэрч, дэлбэрэх зүйлийг ахуйн хэрэглээндээ их хэрэглэх болж?
-Ахуйн гал түймэр үнэндээ хэцүү л дээ. Газ ихтэй болчихсон. Айл болгон л газ хэрэглэж байна. Дээрээс нь иргэд маань бага насны хүүхдүүдээ гэр орондоо цоожилчихоод явчихна. Мөн өөрсдийн санамсар болгоомжгүйгээс болоод гал алдах тохиолдол их гарч байна. Энэ бүгдээс л ард иргэдээ аварч хамгаалахын төлөө бид явдаг.
-Үнэндээ хүний амь насыг аварчихаад буцаж явахад ажлаараа эрхгүй бахархах сэтгэл төрнө биз. Ингэхэд хэчнээн хүний амь насыг аварсан бол?
-Айлын байшин шатаж байхад ч юмуу, томоохон гал түймэр дээр очоод айлын жаахан хүүхдийн амь насыг авраад ар гэр, аав ээжид нь хүлээлгэж өгч байх үе бол бахархалтай.
Ер нь багцаагаар 150 гаруй хүний амийг аварсан. Эд хөрөнгө бол талийж өгсөн байлгүй дээ. Энэ бүгдээрээ бахархаж явдаг даа. 150 гаруй хүний ар гэр, үр хүүхдийг аварна гэдэг чамлахаар зүйл биш байх.
-Онцгойгийн албан хаагч гэдэг онцгой л байх ёстой биз?
-Тэгэлгүй яахав. Гал сөнөөгчдийн хувьд байнгын бэлтгэл сургуулилттай байх ёстой. Сурч боловсрох тал дээр өөрийгөө дайчилж ажиллах ёстой. Гэхдээ энэ бүхний ард ар гэрийнхэн маань жаахан зовдог юм. Тийм учраас хаашаа ч явсан байнга л утсаар ярьж явдаг. Тэгсэн ч гэсэн Онцгой байдлын алба гэдэг сайхан алба шүү. Залуу хүүхдүүдтэй эрч хүчтэй хөдөлмөрөөд явж байна гэдэг сайхан. Манай ангийнхан томоохон гал дээр очиж ажилласныхаа дараа анги дээрээ ирээд хамт олноороо ололт болоод дутагдалтай тал дээрээ ярилцдаг.
НОБГ-аас аврах гал сөнөөгч нарынхаа мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарал тавьж Япон, ОХУ, Солонгос улсуудын галын ангиудтай нь холбогдож сургалт явуулж гал сөнөөгч нарынхаа мэргэшлийг дээшлүүлж байгаа. Манай анги спортлог анги гэж хэлэхэд болно л доо.
Галын техникийн спорт, сагс, волейбол, хөл бөмбөг зэргээр байнга хичээллэж, олон цомын эзэд болсон. Ингээд яриад байвал албаараа, ангиараа бахархах зүйл мундахгүй шүү. Онцгой байдлын албан хаагчид бид бүгд л нэг тушаал аваад ажиллаж байгаа. Усчин ч бай, гал сөнөөгч ч бай бүгд нэг голомтод ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна даа. Энэ албаараа бахархахаас өөр арга байхгүй.
Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Чухам л энх цагийн эгэл баатрууд болсон ийм л залуусаараа манай Онцгой байдлын салбар бахархах учиртай билээ. Ард иргэдээ аварч хамгаалах гэгээн үйлсийн зам үргэлж гэрэлтэй
байг ээ.