ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

sitend-logo.jpg

 Мэргэжлийн ангийн дүрмийн тухай

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинээр батлуулсантай холбогдуулан сум, дүүрэг, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийг түшиглэн байгуулах мэргэжлийн ангийн дүрмийг шинэ хуулийн үзэл санаа, гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаатай уялдуулан дахин боловсруулж та бүхэнд танилцуулж байна.

Энэхүү мэргэжлийн ангийн дүрэм нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болох тул хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна.

Мэргэжлийн ангийн дүрэмтэй холбоотой саналаа Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбатад 62263000 утасаар, mrmunhbat@yahoo.com цахим шуудангаар, Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Бат-Эрдэнэд, 263548 утасаар, eegii2333@yahoo.com цахим шуудангаар ирүүлнэ үү.

Та энд дарж татаж авна уу.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАЗАР

 

 

scroll to top