Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Арохангай, Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Төв болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар, 14, 15-нд говь тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүхэн байх боловч 12-нд нутгийн төв хэсгээр, 13, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн баруун хагаст халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын Тосгоны 1 дүгээр багийн Чулуутын гудамжнаас урд талын тогтоол усанд иргэн Г /44 настай, эрэгтэй/ нас барсан тухай дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, цагдаагийн 5 алба хаагч, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун зүгт 59 км-т /Ө.44083/00//, У.101044/00/// 2017.06.10-ны өдрийн 13:10 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Богд сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Ой, хээрийн түймэр:

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 16 хүн, нийт 81 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа “Бат хаан” амралтын газрын уулын аманд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн 39 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, 06.10-ны өдрийн 15:00 цагт;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 45 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 19:50 цагт;

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Баруун ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унраах аврах 24 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 22:33 цагт;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 64 хүн, нийт 76 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 15:20 цагт тус тус цурманд оруулсан.

Асч байгаа: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”-ны зүүн энгэрт ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, байгаль орчины яамны 9 хүн, 5 автомашинтай ажиллаж, нэмэлт дуудлагаар АТА-ийн 24 алба хаагч, 2 автомашинтай, нийт 69 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 24 хүн, нийт 46 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Унтраасан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Залаатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.05-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 13:45 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид;

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 14:45 цагт цурманд оруулж, 06.10-ны өдрийн 16:15 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам” Дүнжингаравын хойд талд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 10:06 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.09-ний өдрийн 11:47 цагт цурманд оруулж, 2017.06.10-ны өдрийн 16:55 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид тус тус хүлээлгэн өгсөн.

6.Объектын гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 10:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10:11 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 12:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай; /Гал түймэрт иргэн У (22 настай, эрэгтэй) түлэгдэж нас барсан./

Налайх дүүргийн 5 дугаар хороо, Элстэй гялаан мөс гэдэг газар иргэн С-ийн байшин, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 08:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Өгөөж шим” ХХК-ийн ноолуур самнах үйлдвэрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 30,10,14 дүгээр ангийн  24 алба хаагч, 6 автомашин, нийт 31 алба хаагч, 8 автомашинтай;

Мөн дүүргийн 26 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 22:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 00:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /52 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Мааньзав багийн Мааньзав багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 86 дугаар байрны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал Түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 05:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top