Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор Орхон, Хөвсгөл, Завхан аймгуудад түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Төв, Сэлэнгэ, Хэнтий Сүхбаатарын  нутгаар  25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар,14-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 12-нд нутгийн төв хэсгээр, 13-14 нд нутгийн зүүн хагаст  халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Залаатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.05-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.05-ны өдрийн 16:40 цагт;

Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 14:45 цагт;

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 45 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 19:50 цагт;

Мөн дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам” Дүнжингаравын хойд талд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 10:06 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.09-ний өдрийн 11:47 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар тус тус ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 24 хүн, нийт 46 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 39 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 08:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Бага тойргийн 42 дугаар байрны цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 15:08 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр  багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Мөн Дархан сумын 6 дугаар багийн Үйлдвэрийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 14:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2 дугаар гудамжинд өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн Өлзийт-Овоо гэдэг газар /сумаас зүүн урагш 20 км-т/ малчин Д-гийн малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top