Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 18-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Хувтын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд  зүгт 30 км-т/ иргэн Ш /24 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2017.06.12-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 19 иргэн, 2 автомашинтай, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.13-ны өдрийн 15:15 цагт гэрээс нь 1 км-ын зайтай модон дотроос ухаангүй байхад нь олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охинды багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ иргэн П /21 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.12-ны өдрийн байдлаар тус багийн Улаан гүүр-34 дүгээр гарам-Манжийн толгой гэсэн маршрутаар усаар болон явганаар нийт 85 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хар сайрын-Ам” гэдэг газар Дунд голын усанд иргэн А /22 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, цагдаагийн 2 алба хаагч, прокурорын газрын 1 алба хаагч, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.13-ны өдрийн 20:20 цагт “Хар сайрын-Ам” гэдэг газраас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор  багийн 11 дүгээр байрны 5  давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /53 настай, эмэгтэй/-ийг үсрэх гэж байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр  багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирсэнээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛд шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн 33 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 57 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж байна.    

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, нийт 97 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянгол багийн “Сөгнөгөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч мөн ангийн 13 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, 10 морьтой, нийт 23 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;    

Мөн аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин, 10 морьтой, нийт 70 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байна.   

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 88 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 29 дүгээр ангийн 24 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 10:30 цагт цурманд;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Амны Дугуй цагаан хад” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн нийт 60 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 19:50 цагт цурманд;

Мөн дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын Их тэнгэрийн амны  баруун дээд талд “Эх тавцан” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн 14 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.12-ны өдрийн 16:05 цагт цурманд;

Мөн дүүргийн 11 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Зүүн ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 18, 34 дүгээр ангийн 33 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 22:33 цагт цурманд тус тус оруулсан.

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Түймэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн  зүгт 60 км-т, Орхон аймгийн төвөөс баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.13-ны өдрийн 17:20 цагт цурманд оруулж, 02:10 цагт бүрэн унтрааж, тус сумын орлогч даргад;

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 27 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 06.10-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулж, 06.13-ны өдрийн 11:20 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид;

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Нарийн хамрын манхан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 20:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 64 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.13-ны өдрийн 08:00 цагт цурманд оруулж, 15:38 цагт бүрэн унтрааж, сумын орлогч даргад тус тус хүлээлгэн өгсөн. 

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 34 дүгээр гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 09:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байшингийн зоорийн давхарт цахилгааны самбар, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2017:06:13-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Баян дөхөм Их хайрхан” амралтын газрын хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.13-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хашаанд гэр, барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.13.-ны өдрийн 20.35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 15 алба хаагч, 3 автомашинтай;

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 23 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 00:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангийн 4 алба хаагч, 2 автомашинтай;

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайн 1 дүгээр постон дээр “Лиевнер С-996” загварын эксваторын моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 00:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг төмөр замын “Түшлэг” зөрлөг гэдэг газар Сайншандаас Замын-үүд явах босоо тэнхлэгийн замд 98-13 ДГО улсын дугаартай “Соната-6” загварын автомашин, 69-82 ДГО улсын дугаартай “Нордбенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2017.06.13 ны өдрийн 23:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Соната-6” загварын автомашинд нэр хаяг нь тодорхойгүй 6 зоригч явснаас, хүнд гэмтэлтэй 2 хүнийг нь эмнэлгийн байгууллагад, 4 хүн нь газар дээрээ нас барж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top