Орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа

06-14-UB-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр  БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн талаар танилцуулга хийсэн юм.

Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд барьж буй 30 айлын орон сууцны барилгын ажлын явцыг ОБЕГ-ын даргад танилцууллаа.

Албан хаагчдын орон сууцны барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 07 дугаар сард ашиглалтад оруулах юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top