Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говын аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүнээс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 19-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16-18-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн лабораторит гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 04:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:46 цагт хүлээн авч нийслэлийн Аврах анги болон Гал түймэр унтраах, аврах 12 ангийн 140 алба хаагч, УСУГ-ын 6 хүн, Нийслэлийн Хот тохижилт, үйлчилгээний газрын 6 хүн, нийт 152 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил багийн нутагт орон сууцнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 02:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт М /26 настай, эрэгтэй/, Х /3 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Сариг багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 17:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Эрчим багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд иргэн Ч-гийн 03-52 УНО улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.14-ний 16:22 цагт хүлээн авч тусдүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Гялгар” модны захад 12 м3 хураасан банз шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 00:41 цагт хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Орхон сум, Бөхт багийн “Байцын нурууны-Хэрэлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 8 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 69 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 117 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 13 хүн, нийт 109 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин багийн “Гэр чулуу” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, орон нутгийн 24 хүн, нийт 57 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн “Асралт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 250 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн ангийн 13 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, 10 морьтой, нийт 23 хүн, 1 техник хэрэгсэлтэй унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, “Хустайн-Ам”-ны зүүн энгэрт ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, байгаль орчины яамны 9 хүн, 5 автомашинтай ажиллаж, нэмэлт дуудлагаар АТА-ийн 24 алба хаагч, 2 автомашинтай, нийт 69 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Амны Дугуй цагаан хад” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн 60 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.14-ний өдрийн 09:10 цагт түймрийг бүрэн унтрааж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Баруун ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 65, 34 дүгээр ангийн 34 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.14-ний өдрийн 22:33 цагт түймрийг бүрэн унтрааж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богд хан уулын Их тэнгэрийн амны баруун дээд талд “Эх тавцан” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн 14 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.12-ны өдрийн 16:05 цагт цурманд оруулсан.
Хээрийн түймэр: Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 84 иргэн, нийт 106 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Увс аймгийн Наранбулаг сум, Сумын төвөөс баруун хойд зүгт 22км-т (Ө.49051/00//, У.93035/00//) 2017.06.15-ны өдрийн 02:43 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Газар хөдлөлтийг бүртгэх станцын Эрдэм шинжилгээний ажилтан Н.Ганболд болон тус сумын ИТХ-ын дарга С.Дашдэмбэрэлээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Охинды багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ иргэн П /21 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.14-ний өдрийн байдлаар тус багийн “Орхоны гүүр” гэдэг газраас “Манжийн толгой” гэдэг газар хүртэл усаар 120 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
6.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум, Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Өлзийт хошуу багт малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР