Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-18-нд говь талын нутгаар, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охинды багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ иргэн П /21 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.15-ны өдрийн 08:40 цагт тус багийн “Бүүрэг толгой” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд өвчтэй хүн хаалгаа тайлахгүй байна гэсэн дуудлагыг  2017.06.15-ны өдрийн 19:18 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Э /47 настай, эмэгтэй/ зүүн нүдний дээд талаас зүүн чих хүртэл хуйх нь урагдаж унжсан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр  багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирсэнээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛд шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, Цэнхэр мандал 15 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, нийт 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Асралт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 250 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч тус ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, нийт 24 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;   

Мөн аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 84 иргэн, нийт 106 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 69 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Тэшиг сумын Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 5 автомашин, Хилийн цэргийн Эрингийн заставаас 10 алба хаагч, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;.

Мөн аймгийн Орхон сумын Бөхт багийн “Байцын нурууны-Хэрэлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 8 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 88 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд;

Мөн аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн 33 алба хаагч, Орон нутгийн 24 иргэн, нийт 57 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж 06.15-ны өдрийн 12:45 цагт цурманд;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр ангийн 46 алба хаагч, УСУГ-ын 2 иргэн, нийт 48 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 10:30 цагт цурманд; 

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 42 иргэн, нийт 48 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.15-ны өдрийн 10:40 цагт цурманд тус тус оруулсан.

Унтраасан: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян багийн “Галын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 85 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 16:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18:40 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын Их тэнгэрийн амны  баруун дээд талд “Эх тавцан” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30, 14 дүгээр ангийн  28 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.12-ны өдрийн 16:05 цагт цурманд оруулан 06.15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Гурван-Орвонт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км, аймгийн төвөөс урд зүгт 130 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 19:50 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 11 дүгээр байрны дэргэд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 13:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал багийн Совингийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 20:28 цагт хүлээн авч орон нутгийн 50 иргэн, 3 автомашинтай ажиллаж тус тус унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top