Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудын зарим сумдын нутгаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багийн Модны 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай;
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, Тээл багийн “Жамбын булаг” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 15 иргэн, 2 автомашинтай;
Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн Овоотын 20 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.19-ны өдрийн 00:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;
Орхон аймгийн Жаргалант сум, Улаантолгой багийн Толгой- Оройгийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ширхэнцэг багийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 7 дугаар багийн Жавхлант худалдааны төвийн авто зогсоол дээр иргэн Б-гийн 09-02 СҮА улсын дугаартай Портер загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.19-ны өдрийн 04:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.15-ны өдрийн 10:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ЗХ-ний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 43 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, Цэнхэр мандал сумаас 15 хүн, Хэрлэн сумаас 51 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 177 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн “Асралт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 250 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, ЗХ-ний 326 дугаар ангийн 65 алба хаагч, нийт 91 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн Эрингийн заставын 9 алба хаагч, 9 морь, орон нутгийн 6 иргэн 6 морь, нийт 26 хүн ажиллаж 06.16-ны өдрийн 23:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 84 иргэн, ЗХ-ний 016 дугаар ангийн 60 алба хаагч, нийт 174 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Биндэр сум, Баянгол багийн “Өвөр тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай мэдээллийг 2016.06.16-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орон нутгийн 36 иргэн, нийт 56 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.18-ны өдрийн 00:35 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд иргэн У /17 настай эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 08:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 06.18-ны өдрийн байдлаар “Борхуйдаа” гэдэг газраас “Битүү нуга” гэдэг газар хүртэл усаар 10 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Уран дөш багийн “Эргийн тушаа” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн Б /42настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 4 алба хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 11:45 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн.байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Дуурга багийн “Улаан хадны харз” гэдэг газар иргэн Т /39 настай, эрэгтэй/ Эгийн голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.18-ны өдрийн байдлаар тус багийн “Улаан хадны харз” гэдэг газраас “Цагаан булан” гэдэг газар хүртэл усаар 42 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудаад Ачааны автомашин онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, ажиллаж 56-68 УНЛ улсын дугаартай Хова загварын ачааны автомашин онхолдож, жолооч А /38 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж, хэргийн газрыг замын Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум, Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Өлзийт хошуу багт малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР