Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дундговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.19-ний өдрийн 20.47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулаан багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.19-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.19-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.15-ны өдрийн 10:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ЗХ-ний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 43 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, Цэнхэр мандал сумаас 15 хүн, Хэрлэн сумаас 51 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 177 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.19-ний өдрийн 15:00 цагт цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн “Асралт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 250 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, ЗХ-ний 326 дугаар ангийн 65 алба хаагч, нийт 91 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.20-ны өдрийн 06:30 цагт бүрэн унтраасан.
Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн Эрингийн заставын 9 алба хаагч, 9 морь, орон нутгийн 6 иргэн, 6 морь, нийт 26 хүн ажиллаж 06.16-ны өдрийн 23:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 84 иргэн, ЗХ-ний 016 дугаар ангийн 60 алба хаагч, нийт 174 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.19-ний өдрийн 19:30 цагт цурманд оруулж, 06.20-ны өдрийн 05:30 цагт бүрэн унтарсан.
Хэнтий аймгийн Биндэр сум, Баянгол багийн “Өвөр тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай мэдээллийг 2016.06.16-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 56 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.18-ны өдрийн 00:35 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд согтуу хүн холбооны антен дээр гарсан байна гэсэн дуудлагыг 2017.06.19-ний өдрийн 16:22 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /47 настай, эрэгтэй/-ыг 90 метрийн өндөр холбооны антен дээрээс буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд иргэн У /17 настай эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 08:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Дуурга багийн “Улаан хадны харз” гэдэг газар /сумын төв/ иргэн Т /39 настай, эрэгтэй/ Эгийн голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.19-ний өдрийн байдлаар тус багийн “Талын хонхор” гэдэг газраас “Төмөстэй-Уул” гэдэг газар хүртэл усаар 60 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Увс аймгийн Өмнөговь сум, Улиастай багийн “Унжуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/, иргэн М /26 настай, эрэгтэй/ Ховд голын усанд живсэн тухай дуудлагыг 2017.06.05 -ны өдрийн 09:30 цагт хүлээн авч, 2017.06.08-ны өдөр ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байсан. Тус багийн 30 иргэн, 2017.06.18-ны өдрийн 12:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2017.06.19-ний өдрийн 08:20 цагт “Унжуу” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум, Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Өлзийт хошуу багт малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР