Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Naadam-2012-181.jpg

Онцгой байдлын байгууллагын албан хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, мөн аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг 2017 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орсноор түймэр унтраах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байгаа юм.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан бөгөөд бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top