Усанд автсан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

62.jpg

Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр иргэд, аж ахуй, нэгж байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллав.

Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29 дүгээр байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид соруулж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top