Завьт эргүүлийнхэн гурван настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа

NKxtwqCTQNRfF19489266_1360454043989649_1353330857_n_20170626031610.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байгаа билээ.

Тэгвэл НОБГ-ын харьяа Аврах анги 105-ын завьт эргүүлийн бүрэлдэхүүн зургадугаар сарын 24-ний өдөр Туул голын эрэг дагуу амарч байгаа иргэдэд аюулгүй байдлаа хангах сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж явах үедээ гурван настай хүүхэд голд хөл алдан урсаж байгаатай таарч, шуурхай ажиллан амийг нь аварч, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Тухайн хүүхдийн эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох шахжээ.

Тиймээс нийт ард иргэдэд голын эрэг дагуу аялж, зугаалахдаа бага насны хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top