Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 2017 оны 06 дугаар сарын 13-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа.
Бригадын генерал Т.Бадрал өнгөрсөн жил мөн баруун болон төв, зүүн аймгуудад ажиллаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсон, ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг газар шийдвэрлэн ажилласныг алба хаагчид талархан хүлээн авч байсан.
Энэ удаа ч мөн адил Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим анги салбаруудад өгсөн үүрэг чиглэлийн биелэлттэй танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсч, орон нутат тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 23-ы өдөр Сэлэнгэ аймагт ажиллан тус газрын Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги болон Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн зохицуулалт, шинэчлэл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар алба хаагчдад танилцуулга мэдээлэл хийсэн.
Бригадын генерал Т.Бадрал алба хаагчидтай уулзан цаашид Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бүсийн төвүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгээд, алба хаагч бүр өөрсдийгөө хөгжүүлж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, албаны сахилга, хариуцлагыг сайжруулж, талаар үүрэг чиглэл өгсөн.
Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн дарга онцгой байдлын ахмад Г.Ганбатыг хугацааны өмнөх хошууч цолоор шагнасан юм.
Мөн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлыг шинээр санаачлан хийснийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал сайшаан магтаж албаны зүгээс таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.