Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Орхон аймагт түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос  6-11 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говь талын нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2  автомашинтай ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд иргэн А-гийн 73-41 УБӨ улсын дугаартай “Хьюдэй Лотз” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд түрээслэгч С-ийн лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 03:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 12 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 17:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 17:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд иргэн О, Г нарын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 02:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт “Үүрдийн хайр чуулган” ТББ-ын байранд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 10:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Бугат сум, Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Орхон сум, Мааньт багийн “Түймэрт” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 33 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.26-ны өдрийн 18:30 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 73 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

 

Дорнод аймгийн Баяндун сум, Хайрхан багийн “Угтамын цагаан  уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км/-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 орчим км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 65 иргэн, нийт 89 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хадын булаг багийн “Шилийн цагаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.26-ны өдрийн 05:40 цагт цурманд оруулж, 09:10 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Чойбалсан сум, Энгэр шанд багийн “Сэргэлэн хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т,  сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:30  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр хүргэхээр ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Матад сум, Жаргалант багийн “Шанаган хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 75 км-т/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суугч А /31 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд оршин суугч П /32 настай, эрэгтэй/ нар худагт живсэн тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр цогцсыг гаргахаар ажиллаж байна.

Ховд аймгийн Дөргөн сум, Авгууш багийн “Сал гармын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн Б /61 настай, эрэгтэй/ “Хар-Ус” нууранд осолдсон тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 17:35 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.26-ны өдрийн 16:20 цагт тус багийн “Цагаан тойруу” гэдэг газраас /осолдсон газраас 5 км-т/ цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Лүн сум, Өгөөмөр багийн “Туул голын хуучин гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мөндөөхөө багт оршин суугч, “Геосет” ХХК-ийн ажилтан О /23 настай, эрэгтэй/ “Туул” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 17:42 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.26-ны өдрийн 23:00 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;

Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top