Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтайн уулс, Увс нуур, Идэр, Тэс голын сав нутгаар 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 24-29 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 31-33 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-27-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сум, Ар тархи багийн “Дөрөлж” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 9 дүгээр багийн нутагт иргэн Ц-гийн 36-61 СҮА улсын дугаартай хондо аккорд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 11:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 55 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 19:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 17:00 цагт цурманд оруулж 06.24-ний өдрийн 15:30 цагт бүрэн унтрааж байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Улаан хад” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суугч иргэн Б /35 настай, эрэгтэй/ самар түүж яваад 2017.05.19-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, цагдаагийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Буянт сум, 3 дугаар багийн “Өмнө гол” гэдэг газар иргэн А /1 настай, эмэгтэй/ усанд живсэн тухай дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон газраас 100 м-н зайнаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Дөргөн сум, Авгууш багийн “Сал гармын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн Б /61 настай, эрэгтэй/ “Хар-Ус” нууранд осолдсон тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин багийн “Гангын тохой” гэдэг газар Ерөө голд иргэн С / 14 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Төв аймгийн Жаргалант сум, Буурал багийн нутаг /сумын төвөөс урагшаа 5 км-т/ хиймэл нууранд иргэн У /16 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 19:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бусад: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн “Хангай” дэлгүүрийн урд жалганд машин онхолдож хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 17:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /30 настай, эрэгтэй/-г Приус-20 загварын 29-72 ОРО улсын дугаартай суудлын автомашинд хавчуулагдсан байсныг гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;
Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР