Өнгөрсөн хоногт: Булган, Завхан, Орхон, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говь талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн Хойд баруун-Овоот гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30км-т/ “Тунамал” гэдэг нууранд иргэн Б /61 настай, эрэгтэй/, Х /32 настай, эрэгтэй/, Ц /20 настай, эрэгтэй/ нар ноосолсон хонио нуурын усанд шахаж байгаад осолдсон тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 7 алба хаагч, цагдаагийн байгууллагаас 3 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 2 ажилтан, орон нутгаас 9 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Шанаган хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 75 км-т/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суугч А /31 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин суугч П /32 настай, эрэгтэй/ нар худагт живсэн тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 11:30 цагт иргэн А /31 настай, эрэгтэй/, П /32 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч болон ар гэрт нь шилжүүлэн өгсөн.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 18:28 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /50 настай, эрэгтэй/-г 2 метр ухсан нүхэнд унаж гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлэн гаргаж, ар гэрт нь шилжүүлэн өгсөн.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;
Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;
Мөн аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 220 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Мөн аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч орон нутгийн 22 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Бугантай” голын “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 77 иргэн, нийт 101 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.26-ны өдрийн 16:15 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 19:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Мөн аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн аймгийн Тэшиг сумын Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Хужиртын шар өндөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Сэргэлэн хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 23:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Унтраасан: Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн “Угтамын цагаан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км-т/, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 орчим км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 101 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 07:00 цагт цурманд оруулж 11:40 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.
Мөн аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 16 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.28-ны өдрийн 02:00 цагт цурманд оруулж 04:40 цагт бүрэн унтрааж Хилийн цэргийн 0198 дугаар ангийн жижүүрт хүлээлгэн өгсөн.
5.Объектын гал түймэр:
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн Геологийн гудамжинд иргэн А-гийн мотоцикль шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР