Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Орхон, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар түр зуурын бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, говь талын нутгаар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7 дугаар сарын 1-2-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 17:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар  ангийн 8 алба хаагч, 2  автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд эзэн нь тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 23:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2  автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүн түлэгдэж нас барсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Бугат сум, Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баяндун сум, Хайрхан багийн “Угтамын цагаан  уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км/-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 орчим км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 101 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 11:40 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн. 06.28-ны өдрийн 14:30 цагт дахин ассан. Аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сум, Барх багийн “Хужиртын шар өндөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт-Уул” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг  2017.06.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Малгайт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 18:00 цагт цурманд оруулсан.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 65 иргэн, нийт 89 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.26-ны өдрийн 16:15 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 06.27-ны өдрийн 19:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч НОБГ-ын 26 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 52 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сум, Харзат багийн “Энгэр булаг” гэдэг газар / сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч орон нутгийн 38 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Дорнод аймгийн Матад сум, Жаргалант багийн “Халзан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 18:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сум, Ташгай багийн “Азрага-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч орон нутгийн 34 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Шинэ булаг  багийн “Шийрийн Гозгор ”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 85 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн  22:44  цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.29-ний өдрийн 05:30 цагт бүрэн унтрааж, орон нутгийн иргэдэд хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Чойбалсан сум, Энгэр шанд багийн “Сэргэлэн хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т,  сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:30  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 23:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Завхан аймгийн Ургамал сум, Баян-Улаан багийн “Хүнгүйн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т Ө.48.49.00, У.94.32.00 2017.06.28-ны өдрийн 18:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын орлогч даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нурангинаас /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биеийн тамир спортын хороо”-ны хашаанд бохирын шугамын шуудуу ухаж байсан иргэн Г /22 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, шорооноос гаргаж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Хужирт багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ “Тунамал” нууранд иргэн Б /62 настай, эрэгтэй/, Х /32 настай, эрэгтэй/, Ц /23 настай, эрэгтэй/ нар ноосолсон хонио нуурын усанд шахаж байгаад осолдсон тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 17:25 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 7 алба хаагч, цагдаагийн байгууллагаас 3 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 2 ажилтан, орон нутгаас 9 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 08:01 цагт нуурын эргээс 4-20 метр зайд, 3 метр гүнээс цогцсуудыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн хорогдсон 53 малыг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Бусад: Хөвсгөл аймгийн Тариалан сум, Мандал багийн “Алтан-Эмээлт” гэдэг газар иргэн Н-ийн гэр усанд автсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн  5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Завхан аймгийн Алдархаан сум, Богдын гол багийн “Өндөр толгой” гэдэг газар Богдын голд иргэн М /35 настай, эрэгтэй/ 41-61 УНЖ “Ланд-470” загварын автомашинтай суусан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 20:50 цагт татан гаргасан.

6.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;

Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top