“Аюулгүй байдлын төлөө тэмдэг”-ээр шагналаа

DSC_9851.jpg

Тагнуулын ерөнхий газрын даргын захирамжаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа С.Ууганбаяр нарыг Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр шагналаа.

 

 

 

Шагналыг Тагнуулын ерөнхий газрын тамгын газрын орлогч дарга, хурандаа н. Отгонбаяр гардуулав. Энэ онд Тагнуулын ерөнхий газрын 95 жилийн ой тохиож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



scroll to top