Түймрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчдад “М-Си-Эс Кока-Кола” ХХК-аас бүтээгдэхүүний дээжийг хүргүүллээ

DSC_9932.jpg

Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулаад байна.

Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.

 

Эдгээр албан хаагчдад  “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.

Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top