Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгуудын нутгаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутгаар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, түр зуурын бороо орно, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.
Төлөв байдал: 7 дугаар сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 2-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст бүгчим халуун хэвээр байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 04:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 12:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд палаза” их дэлгүүрийн дэргэд иргэн Ж-гийн эзэмшлийн 33-64 БНА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.09.30-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн О-гийн эзэмшлийн 75-53 УНА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 12:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Бугат сум, Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баяндун сум, Хайрхан багийн “Угтамын цагаан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км/-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 орчим км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 101 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 11:40 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн боловч 06.28-ны өдрийн 14:30 цагт дахин ассан. Аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.29-ний өдрийн 05:30 цагт унтраасан.
Хэнтий аймгийн Батширээт сум, Барх багийн “Хужиртын шар өндөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 75 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.29-ний өдрийн 10:00 цагт унтраасан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт-Уул” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 18:00 цагт цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 автомашин, орон нутгийн 25 иргэн, нийт 50 хүн 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 65 иргэн, нийт 89 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.26-ны өдрийн 16:15 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 06.27-ны өдрийн 19:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут голын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газры 15 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 35 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч НОБГ-ын 26 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 52 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сум, Харзат багийн “Энгэр булаг” гэдэг газар / сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч орон нутгийн 38 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.29-ний өдрийн 04:55 цагт унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Дорнод аймгийн Матад сум, Жаргалант багийн “Халзан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 18:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.29-ний өдрийн 08:00 цагт унтраасан.
Дорнод аймгийн Матад сум, Буян-Өндөр багийн “Мэнэнгийн цагаан хоолой” гэдэг газар аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Мэнэнгийн цагаан хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.29-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0306 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 37 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.29-ний өдрийн 23:05 цагт унтраасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн түмэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан боловч 06.29-ний өдрийн 17:00 цагт дахин ассан тухай дуудлагыг 17:35 цагт хүлээн авч Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Дорнод аймгийн Халхгол сум, Ташгай багийн “Азрага-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч орон нутгийн 34 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн Хөвийн хөндий гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай ажиллаж 06.29-ний өдрийн 23:30 цагт унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Баянцагаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 78 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 32 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 07:00 цагт унтаарсан.
Дорнод аймгийн Чойбалсан сум, Энгэр шанд багийн “Сэргэлэн хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.29-ний өдрийн 07:00 цагт унтраасан.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн мал үржүүлгийн хажууд хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт 87-47 УБЧ улсын дугаартай суудлын автомашин, 99-32 УНЕ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 12:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн Б /51 настай, эрэгтэй/, С /44 настай, эрэгтэй/, Х /4 настай, эмэгтэй/, А /2 настай, эрэгтэй/, Ш /73 настай, эрэгтэй/, Н /49 настай, эмэгтэй/, Б /29 настай, Т /25 настай, эрэгтэй/, Т /17 настай, эмэгтэй/ нарыг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт, төмөр эд ангид хавуулагдан нас барсан иргэн Х /17 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.
5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Мөндөр: Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгаар 2017.06.28-ны өдрийн 22:20 цагийн орчим ширүүн мөндөр орсны улмаас Давст багийн “Их хөшөөт” гэдэг газар 1 айлын гэр нурж, 8 өрх айлын 405 мал хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Үер: Архангай аймгийн Жаргалант сумын нутгаар 2017.06.28-ны өдрийн 19:00 цагийн орчим ширүүн бороо орсны улмаас Хоолт багийн “Булан” гэдэг газар 4 өрх айлын 135 мал хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар 2017.06.28-ны өдөрийн 18:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орсны улмаас 25 айлын байшин, хашаанд их хэмжээний ус орсныг аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, 2 техник хэргсэлтэйгээр, Цагдаагийн газрын 47 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгэр, орон нутгийн 67 иргэн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2 айлын гэрийг нүүлгэн шилжүүлж, 23 байшингийн усыг соруулан гаргасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Хүчтэй салхи, шуурга: Булган аймгийн нутгаар 2017.06.28-ны өдрийн 22:00 цагийн орчим хүчтэй салхи салхилж, ширүүн мөндөр орсны улмаас Орхон сумын Мааньт багийн “Залуугийн хөндий” гэдэг газар Булган-Эрдэнэтийн чиглэлийн 110 КВТ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана /үүнээс 3 төмөр анкер, 10 бетон/ унаж 6 аймгийн 159 сум, 7849 аж ахуйн нэгж, 62349 айл өрх, нийтдээ 70198 хэрэглэгчийн цахилгаан тасарсан. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн 5 бригадын 100 гаруй хүн, 29 машин механизмтайгаар тулгуур багана унасан талбайг цэвэрлэх, баганы нүхийг ухах, нөөцөд байсан багануудыг зөөвөрлөх зэрэг ажлуудыг хийж байна. Түүнчлэн Орхон, Булган аймгийн Орхон сумын 22 айлын гэр нурж, 15 айлын гэр эргэн ашиглах боломжгүй болсон. Дээрх 2 аймгийн 20 гаруй өрхийн 1320 гаруй мал хорогдсон. Учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна. Хүчтэй салхи салхилж, бороо орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилгоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг дээрх 2 аймагт ажиллаж байна.
Булган аймгийн Сайхан сумын нутгаар 2017.06.28-ны өдрийн 19:00 цагийн орчим хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орсны улмаас гэр цэцэрлэгийн 5 ханатай 2 гэр нурсан. Түүнчлэн Хүрэмт багт 2 айлын гэр нурж унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар 217.06.28-ны өдрийн 19:45 цагийн орчим хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орсны улмаас Хутаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн Спорт залны төмөр дээвэр хууларсан. Мөн Хутаг багийн “Цагаан бургас” гэдэг газар 1 айлын гэр, Тээл багийн “Улаан мод” гэдэг газар 4 айлын гэр, Хонгор багийн “Өвөр могой” гэдэг газар 3 айлын гэр нурсан. Мөн багт суурилуулсан Юнител, Скайтел үүрэн холбооны операторын дахин дамжуулах антенн хугарч унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.29-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Их гүүр гэдэг газар Буянт голын усанд нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг 2017.06.28-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон газраас зүүн тийж 2.5 км-с цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
6.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;
Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР