Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Завхан, Орхон, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бага зэргийн бороо орно, Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дэлгэрхаан багийн “Тужийн нарс” гэдэг газар ЖМ амралтын газрын цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 06:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сум, Цагаан дөрвөлж багийн нутагт өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 12:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 11:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 2 дугаар хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 18:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /41 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Бугат сум, Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.30-ны өдрийн 15:15 цагт цурманд оруулсан.

Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сум, Үйсэн багийн “Шинстэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 14:25 цагт цурманд оруулсан.

Хөвсгөл аймгийн Түнэл сум, Навчилтай багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч орон нутийн 55 иргэн, 2 автомашин, 20 мотоцикль, 6 морьтой ажиллаж 07.02-ны өдрийн 08:33 цагт унтраасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт-Уул” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг  2017.06.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.02-ны өдрийн 17:35 цагт унтраасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Толгойт -Уул” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч орон нутгийн 61 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.06.30-ны өдрийн 21:10 цагт түймрийг цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Нисдэг хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 12:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 50 хүн 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Малгайт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.29-ний өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 65 иргэн, нийт 89 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.26-ны өдрийн 16:15 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.02-ны өдрийн 20:10 цагт унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут  голын гарам” гэдэг  газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт  50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 12:55 цагт цурманд оруулсан.

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч НОБГ-ын 26 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 52 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, нийт 34 алба хаагч ажиллаж 07.02-ны өдрийн 12:00 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сум, Харзад багийн “Зүүн-Аз” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07:03-ны өдрийн 03:00 цагт унтраасан.

Дорнод аймгийн Дашбалбар сум, Ялалт багийн “Хайлаастын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 9 иргэн 1 техник хэрсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сум, Буян-Өндөр багийн “Мэнэнгийн цагаан хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.07.01-ний өдрийн 06:00 цагт цурманд оруулсан.

Дорнод аймгийн Матад сум, Баянхангай багийн нутаг “Харганы цараа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.02-ны өдрийн 14:35 цагт унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сум, Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч орон нутгийн 13 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн түмэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 18 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан боловч 06.29-ний өдрийн 17:00 цагт дахин ассан тухай дуудлагыг  17:35 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 19 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Жаргалант багийн “Цорогт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.02-ны өдрийн 17:00 цагт цурманд оруулсан.

 4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Булган аймгийн Рашаант сум, Аргал хайрхан багийн “Тээг толгой” гэдэг газар 89-79 УНБ улсын дугаартай суудлын автомашин 84-24 УБЕ улсын дугаартай дунд оврын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан иргэд гэмтсэн тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл эмнэлгийн зориулалтын 2 автомашинтай, ГССҮТ-ийн 4 эмч, 1 автомашинтай ажиллаж иргэн Г /31 настай, эрэгтэй/, У /28 настай, эмэгтэй/, Э /27 настай, эмэгтэй/ нарыг ГССҮТ-д хүргэж ирсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд автотээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчооны дэргэд 28-91 УНҮ улсын дугаартай суудлын автомашин, 37-57 УНД улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж автомшины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07:02-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /28 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рашаант сум, Энхтал багийн “Баярт” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ иргэн Б /20 нас, эрэгтэй/ 2017.06.29-ны өдөр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 08:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад дээрх иргэн гэртээ ирсэн тухай ар гэрээс нь мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Төв аймгийн Эрдэнэ  сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг  газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.29-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт иргэн Г-гийн тагтнаас бага насны хүүхэд унах гээд байгаа тухай дуудлагыг 17:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж Ө /9 настай, эрэгтэй/-г буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ Улаанбаатар хотын харъяат иргэн Б /20 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эмэгтэй/, Г /20 настай, эрэгтэй/ нар Сэлэнгэ мөрөнд осолдсон тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 13:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нийт 26 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Б /20 настай, эрэгтэй/, Э /19 настай, эмэгтэй/ нарын цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. 07.02-ны өдрийн байдлаар иргэн Н /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/ нарыг АТА-ийн 8 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, нийт 37 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны “Асем велла” хотхоны баруун талд Туул голын усанд иргэн Б /28 настай, эрэгтэй/ осолдож нас барсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top