Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Завхан, Төв, Увс аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дуу цахилгааны өмнө  салхи түр зуур ширүүснэ.  Алтайн уулархаг нутгаар 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн   улархаг нутгаар 24-29 градус, Говь талын нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 34-39 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. оройдоо түр зуурын бороо орно.  Салхи баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 7 дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зарим газраар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 2-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Ихэнх хугацаанд говь болон зүүн аймгуудын нутгаар бүгчим халуун хэвээр байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Цагаанчулуут багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хөвсгөлаймгийн Мөрөн сум, Мандал багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 10 дугаар байрны хажууд иргэн У-гийн эзэмшлийн “Энхжин” зочид буудлын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 15:51 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 03:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 05:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Бугат сум, Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сум, Үйсэн багийн “Шинстэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 14:25 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Байшинт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг  2017.06.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Толгойт уул” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус орон нутгийн 61 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.06.30-ны өдрийн 21:10 цагт түймрийг цурамд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 50 хүн 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.28-ны өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Малгайт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.29-ний өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Чулуут голын гарам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 21:12 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газры 15 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 65 иргэн, нийт 89 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.26-ны өдрийн 16:15 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 06.27-ны өдрийн 19:10 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч НОБГ-ын 26 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 52 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, нийт 34 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сум, Буян-Өндөр багийн “Мэнэнгийн цагаан хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.07.01-ний өдрийн 06:00 цагт цурманд оруулсан.

Дорнод аймгийн Халхгол сум, Ташгай багийн “Азрага-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч орон нутгийн 42 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.06.30-ны өдрийн 10:35 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сум, Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч орон нутгийн 13 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сум, Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 18 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан боловч 06.29-ний өдрийн 17:00 цагт дахин ассан тухай дуудлагыг  17:35 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 19 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Хулгар багийн “Хэрсдээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 23:40 цагт цурманд оруулсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Баянгол багийн “Бяруут”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 22:25 цагт түймрийг цурамд оруулж, 07.01-ний өдрийн 07.00 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид  хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Эрдэнэ  сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг  газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг  2017.06.29-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нурангинаас /эрэн хайх аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар нүүрсний бичил уурхайд 2 хүн осолдсон тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М /55 настай, эрэгтэй/ ухаан алдсан байсныг эмнэлгийн тусламж үзүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч иргэн Б /46 настай, эрэгтэй/ нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Бусад: Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхон багийн “Гүвдэй” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т/ иргэн Ч-гийн 06-74 ӨВА улсын дугаартай “Тоёота Ланп-100” загварын суудлын, иргэн Г-гийн 60-09 ӨВР улсын дугаартай “Хонда Си Ар Ви” загварын суудлын автомашинууд намагт суусан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 ангийн 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн автомашинуудыг намгаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top