Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Завхан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с, борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 3,4-нд нутгийн нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 11:50 цагт хүлээн авч орон нутгийн 18 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ Улаанбаатар хотын харъат иргэн Б /20 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/, Э /19 настай, эмэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/ нар Сэлэнгэ мөрөнд осолдсон тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 13:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нийт 26 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж иргэн Б /20 настай, эрэгтэй/, Э /19 настай, эмэгтэй/ нарын цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлж, үлдсэн 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

3.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Жанчваа-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 220 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Мөн сумын Бугант багийн “Байшинт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 108 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг  2017.06.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, нийт 40 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Цонджидын чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, нийт 34 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 18 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан боловч 06.29-ний өдрийн 17:00 цагт дахин ассан тухай дуудлагыг 17:35 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 19 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн аймгийн Халхгол сумын Ташгай багийн нутаг “Бадрахын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч орон нутгийн 13 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Матад сумын Баянхангай багийн нутаг “Харганы цараа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Малгайт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.29-ны өдрийн 05:50 цагт цурманд оруулсан.

Мөн аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Чин чулуут” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 06.29-ний өдрийн 22:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Ерөө сумын Бугант багийн “Толгойт уул” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч орон нутгийн 61 иргэн, 5 автомашинтай ажиллаж 2017.06.30-ны өдрийн 21:10 цагт түймрийг цурманд оруулсан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Бугантай” голын “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 34 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.26-ны өдрийн 16:15 цагт цурманд оруулсан.  

Мөн аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.27-ны өдрийн 19:15 цагт цурманд оруулсан.

Мөн аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч НОБГ-ын 26 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 52 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж   06.30-ны өдрийн 12:40 цагт цурманд оруулсан.

Мөн аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут  голын гарам” гэдэг  газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт  50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг  2017.06.29-ний өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 35 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 12:55 цагт цурманд оруулсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 38 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 19:25 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Тэшиг сумын Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, 11 морьтой, нийт 19 хүн, 1 техник техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.30-ны өдрийн 15:15 цагт цурманд оруулсан.

Мөн аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч орон нутийн 55 иргэн, 2 автомашин, 20 мотоцикль, 6 морьтой ажиллаж 06.27-ны өдрийн 11:25 цагт цурманд оруулсан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын “Үйсэнгийн ар тал Шинстэй гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 14:25 цагт цурманд оруулсан.

Мөн аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Мэнэнгийн цагаан хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. 07.01-ний өдрийн 06:00 цагт цурманд оруулсан.

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хавтгайн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 77 иргэн, нийт 89 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.01-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулсан.

Унтраасан: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Хэрсдээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 23:40 цагт цурманд оруулж 07.01-ний өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн аж ахуйн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 06:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

Дорноговь  аймгийн Айраг сумын Нарт багийн нутаг “Мөнхболор хүрээ” ХХК-ийн жоншны үйлдвэрийн ажилчдын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 23:45 цагт хүлээн авсан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Бөмбөн толгой” гэдэг газар  /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 67-58 УБЦ улсын дугаартай “Ланд крузер-80” загварын суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан иргэн Б /60 настай, эмэгтэй/, М /8 сартай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, иргэн Э /25 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, М /20 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-н 103-т шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top