Гал унтраах техник спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

^FC73711E315A2C226E7EC775C790B1B4F515A13CBD46993BDE^pimgpsh_fullsize_distr.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/95 Тэмцээн зохион байгуулах тухай тушаалын дагуу Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2017 оны “Бүсийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, тэмцээний техникийн зөвлөгөөн болон сургалтын талбай, техник зэвсэглэмжид үзлэг шалгалтууд хийгдснээр тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын 14 баг, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургууль, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Зүүн бүсийн “Шонхор” клубын 10 баг, Хойд бүсийн “Алтангадас” клубын 14 баг, Төвийн бүсийн “Од” клубын 8 баг, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 8 баг, нийт 56 багийн 448 тамирчин оролцож байна.

Улаанбаатар бүс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт, зүүн бүс Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод, хойд бүс нь  Дархан-уул аймгийн Дархан хотод, төвийн бүс нь  Архангай аймгийн Цэцэрлэг хотод, баруун бүс  нь Говь-Алтай аймгийн Алтай хот  2017 оны 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулна.

Тус тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлллээ.

scroll to top