2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Монгол улсын хэмжээнд нийт 2568 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 85 хүн амь насаа алдаж, 36 хүн гэмтэж бэртэн 179,7 мянган толгой мал хорогдож, 10,4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 17556 хүн, 3034 автомашин ажиллаж, 729 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 12,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдал болон орон нутгаас 203,7 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 28-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 6-аар тус тус нэмэгдсэн.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 258-аар, аварсан эд хөрөнгө 0,6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
2017 оны эхний 6 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:
Мөн 2017 оны эхний 6 сард эрэн хайх, аврах ажиллагааны 238, тээврийн хэрэгслийн ослын 49, нийт 287 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 608 хүнд анхны тусламж үзүүлэн, 65 хүний амь насыг аварсан.
МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ ЭХНИЙ 6 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ