Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 6, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 4 алба хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ Улаанбаатар хотын харъяат иргэн Б /20 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/, Э /19 настай, эмэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/ нар “Сэлэнгэ” мөрөнд осолдсон тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 8 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 6 алба хаагч, цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж иргэн Б /20 настай, эрэгтэй/, Э /19 настай, эмэгтэй/ нарын цогцсыг 07.01-ний өдрийн 20:05 цагт, 07.04-ний өдрийн 06:40 цагт осолдсон газраас доош 1.3 км-т голын салаанаас иргэн Н /20 настай, эрэгтэй/-н цогцсыг, 14:21 цагт осолдсон газраас 17 км-т голын салаанаас иргэн Э /20 настай, эрэгтэй/-н цогцсыг тус тус олж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, шинэ авто худалдааны төвийн баруун талд “Бордойн задгай” гэдэг газар тогтоол усанд хүн живсэн тухай дуудлагыг 2017.07.04-ний өдрийн 14:26 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /18 настай, эрэгтэй/ тогтоол усанд живж нас барсныг цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Аврах ажиллагаа: Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Талын гашуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 46 км-т/ худаг засварлаж /лайдаж/ байсан 3 иргэн унасан тухай дуудлагыг 2017.07.04-ний өдрийн 12:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Х /43 настай, эрэгтэй/, Т /14 настай, эрэгтэй/ нарыг иргэд худгаас гаргаж эмнэлгийн байгууллагад, иргэн Д /40 настай, эрэгтэй/ худагт нас барсныг цогцсыг гарган цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн /сумын төвөөс зүүн хойд зүгт 48 км-т/ “Цагаан толгой” гэдэг газар /Ө.43095/00//, У.102052/00/// 2017.07.04-ний өдрийн 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн /сумын төвөөс зүүн зүгт 57 км-т/ “Зоогийн зуух” гэдэг газар /Ө.44039/00//, У.101050/00/// 2017.07.04-ний өдрийн 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
5.Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Жанчваа-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 220 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Цурманд оруулсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут голын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 25 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 12:55 цагт цурманд оруулсан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын “Үйсэнгийн ар тал Шинстэй гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 14:25 цагт цурманд оруулсан.
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хавтгайн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 94 иргэн, нийт 106 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.01-ний өдрийн 14:00 цагт цурманд оруулсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Цонджидын чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, нийт 34 алба хаагч ажиллаж 07.02-ны өдрийн 12:00 цагт цурманд оруулсан.
Унтраасан: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хулгар багийн “Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.03-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.03-ны өдрийн 23:10 цагт цурманд оруулж, багийн Засаг даргад 07.04-ний өдрийн 06:30 цагт хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.04-ний өдрийн 03:49 цагт цурманд оруулж, 10:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр 4 дүгээр багийн “Хонгорын-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.03-ны өдрийн 20:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.04-ний өдрийн 03:40 цагт цурманд оруулж, 10:30 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 18 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.02-ны өдрийн 01:50 цагт цурманд оруулж, 07.04-ний өдрийн 10:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Толгойт-Уул” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 51 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.04-ний өдрийн 10:55 цагт түймрийг цурманд оруулж, 16:56 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Нисдэг хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 12:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 26 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.03-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулж, 16:00 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 40 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.04-ний өдрийн 09:00 цагт түймрийг цурманд оруулж, 21:21 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
6.Объектын гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дгаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /47настай, эрэгтэй/ гар, хөл, хүзүүний хэсэг түлэгдсэнийг НЯТТ-ийн 103-ын эмчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР