Түймэр унтраах ажиллагаанд идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдын төлөөллийг шагналаа

19657386_1376366069127400_7807385824524343287_n.jpg

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцож, эх орон, онгон дагшин байгалынхаа бүрэн бүтэн байдлын төлөө идэвх зүтгэл гарган ажилласан аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон түймэр унтраах ажиллагаанд Хэрлэн сумаас дайчлагдан ажилласан төрийн албан хаагчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хүлээн авч уулзан, аймгийн Засаг даргын нэрэмжит “Жуух бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


Мөн түймэр унтраах ажиллагааг газар дээр нь удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргалд албан ёсоор талархал илэрхийлсэн юм.
Уг түймэрт аймгийн Онцгой байдлын газрын болон сум орон нутаг, мэргэжлийн ангийн 200 гаруй хүн цаг агаарын таагүй байдал, газар орны бэрхшээлтэй нөхцөлд ажилласан юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top