Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд үргэлжлэн орсон нойтон цас, цасан шуурганы улмаас Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны автозамын зорчих хэсэгт нөхцөл байдал хүндэрсэн тул гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан.
Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 05 дугаар сарын 12-ны өдөр нойтон цас, цасан шуурганы улмаас 2 гэр шар усны үерт автаж, нийт 53 зорчигчтой 15 автомашин цасанд суусан, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 05 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нойтон цас, бороо орсны улмаас нийт 154 айл өрхийн хашаа, гэр, байшин шар усны үерт автсан тул дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалав.
Газар хөдлөлтийн талаар:
Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05:05 цаг (өргөрөг 50065’00’’, уртраг 96084’00’’)-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Өвөрхангай аймгийн Төгрөг, Уянга сум, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Баянзүрх сумын нутаг дэвсгэрт “Галзуу” өвчин, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт “Боом” өвчин тус тус гарсан тул дээрх сумдын засаг дарга нарын тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Дашинчилэн сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум, Увс аймгийн Сагил сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт “Галзуу” өвчин, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт “Боом” өвчний улмаас тус тус тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай 28 дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 6 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын “Хар-Усан тохой” гэдэг газар 1 иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд өртөж 1 иргэн тус тус нас барсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 31 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Хээрийн түймрийн талаар:
Дорнод аймгийн Матад сумын “Зүүн шорвог” гэдэг газар 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 26 хүн ажиллаж 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраасан.