БНФУ-тай найман чиглэлийн дадлага сургуулийг хамтран зохион байгуулахаар боллоо

France_General-Ariunbuyan.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНФУ-ын Иргэний хамгаалалтын зөвлөх дэд хурандаа Фрэдэрик Ломмыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Франц хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Түүнчлэн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотод гамшгийн голомтод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулахаар тохиролцсон. Мөн БНФУ-тай хамтран ирэх 2018 онд 8 чиглэлээр сургалт, дадлагыг зохион байгуулахаар тогтлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top