Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Хөвсгөл аймагт түр зуурийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 11,14-нд баруун аймүуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд баруун өмнөөс 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 02:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант, Буянт багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Сүүжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 00:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 45 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Орхон сум, Мааньт багийн ”Түймэрт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 22 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09–ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Ат гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 35 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хорийн даваа” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 27 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 16 иргэн, Төв аймгийн Батсүмбэр сумын 19 иргэн, нийт 42 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багийн “Номгон” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 13 км-т/ 10-25 ДАХ улсын дугаартай “Соната-6” загварын суудлын автомашин, 85-77 УБД улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 16:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Ц /55 настай, эрэгтэй/, Б /55 настай, эрэгтэй/, Б /19 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Бор-Өндөр, Бор-Өндөр багийн “Ховс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4.5 км-т/ тус багийн нутагт оршин суугч М /12 настай, эмэгтэй/ тогтоолд усанд осолдсон тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 14 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Тарагт сум, Их булаг багийн “Хошууны гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т/ тус багт оршин суугч, иргэн Р /35 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ “Онги” голын усанд осолдсон тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, анх осолдсон газраас 500 метрийн зайд голын уснаас цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

6.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top